ТҮҮХЭН ЗАМНАЛ:
- 1992 Эрдэм шинжилгээ, адъюнктурын тасаг
- 1996 Эрдмийн зэргийн сургалтын алба
- 1999 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бодлого зохицуулалтын тасаг
- 2001 Эрдэм шинжилгээний алба
- 2006 Докторантур, магистрантурын сургалт, эрдэм шинжилгээний алба
- 2008 Докторантур, магистрантурын сургалтын алба
- 2010 Эрдэм шинжилгээ, доктор, магистрын сургалтын алба
- 2015 Боловсрол сургалтын хэлтсийн бүрэлдэхүүнд
- 2017 Ахисан түвшний сургалтын алба
ЗОРИЛГО:
Үндэсний батлан хамгаалахын их сургуульд хэрэгжиж буй ахисан түвшний боловсрол олгох сургалтын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах
ҮНДСЭН ҮҮРЭГ:
Ахисан түвшний боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
Ахисан түвшний сургалтын агуулга, стандартыг боловсруулах, тэдний уялдааг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах;
Ахисан түвшний сургалтад дээд боловсролын сургалтын аргазүйн шинэлэг технологийг нэвтрүүлэх, түүнийг хөгжүүлэх, гадаад дотоодын их дээд сургуулиудын шилдэг туршлагыг судлах, нутагшуулах ажлыг зохион байгуулах;
Ахисан түвшний боловсрол олгох сургалтын хөтөлбөрүүдийн хичээлийн стандартыг мөрдүүлэх, шинэ агуулгаар баяжуулж, хөгжүүлэх;
Магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхыг хэмэгдүүлэх, их семинар, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
Магистрант, докторантуудын судалгааны ажлын сэдвийг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, хуралдааны тогтоолыг их сургуулийн удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах;
Магистрант, докторантуудад үзүүлэх үйлчилгээг боловсронгүй болгох, мэдээллийн нэгдсэн санг үүсгэн баяжуулах;
Их сургуулийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл, их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хуралдааны тогтоолыг их сургуулийн удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах;