Дотоод аудит, чанарын үнэлгээний алба
Дотоод аудит, чанарын үнэлгээний алба нь “Байгууллагын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, батлагдсан дүрэм журам, стандартын дагуу явуулах, ҮБХИС-ийн эрхэм зорилго, үнэт зүйлс, дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх” зорилготойгоор
нэгдүгээрт, Хууль, тогтоомж, тушаал шийдвэрийн хэрэгжилт,
хоёрдугаарт, Сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа,
гуравдугаарт, Санхүү, ар тал хангалт үйлчилгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Нэгдүгээр чиглэлийн хүрээнд үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, батлагдсан дүрэм журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулан ажиллах, сургуулийн бие бүрэлдэхүүнийг гэмт хэрэг, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний ёс зүй, сахилга хариуцлага, дэг журам, цэргийн албаны зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд хяналт тавьж,
Хоёрдугаар чиглэлийн хүрээнд Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаанд дотоод чанарын баталгаажуулалт хийх замаар Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс тавигдсан шалгуур, шаардлагуудыг хангах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн,
Гуравдугаар чиглэлийн хүрээнд санхүү төсөв, төрийн өмчийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ, худалдан авах ажиллагаанд тус тус хяналт тавин, шалган туслах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.