ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ БҮРЭН ХАНГАСАН ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын “Цэргийн албаны тухай” хуулийн 7.6-д “ Цэргийн сургуулийн оюутан суралцаж байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшсэн бол түүнийг хугацаат цэргийн алба хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ” гэж заасан байдаг.
📌 Дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс “Цэргийн сургуулийн оюутанд цэргийн мэргэжил олгох сургалтын журам”-ыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталсан бөгөөд сургалтын хөтөлбөрийг ЗХЖШ-ын даргын тушаалаар баталж, 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн өнөөдрийг хүртлэх хугацаанд хэрэгжилтийг ханган нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг бэлтгэж ирсэн.
📌 Энэхүү сургалтын үндсэн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүрэг бүхий Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн АБДС-ийн бакалаврын өдрийн ангийн оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн мэргэжил олгох сургалтад хамруулж цэргийн алба хааснаар тооцон 1-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, цэргийн мэргэжил эзэмшүүлэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
📌 Сургалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэнээс хойш өнөөдрийн байдлаар 810 оюутанд ЦМД олгож цэргийн алба хааснаар тооцон бүртгүүлээд байгаа юм.
📌 2024-2025 оны хичээлийн жилд төгсөх ангийн 38 оюутан “Цэргийн мэргэжил олгох сургалт”-д бүрэн хамрагдаж бэлтгэлээр халагдсан юм.
📌 Сургалтад амжилттай хамрагдсан төгсөх ангийн оюутнуудад “Цэргийн мэргэжлийн гэрчилгээ” гардуулах ёслолын ажилгааг амжилттай зохион байгууллаа.
📌 ҮБХИС-ийн Цэргийн албаны хэлтсийн дарга хурандаа С.Эрдэнэ-Уянга, АБДС-ийн захирал хурандаа Б.Ганзам, Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, дэд захирал Г.Балжинням, Цэргийн албаны ахлах офицер дэд хурандаа Н.Төгсбаясгалан нар оюутнуудад гэрчилгээг гардуулж өглөө.