АЮУЛГҮЙ БАЙДАЛ, СТРАТЕГИЙН ТӨВ

Төвийн үйл ажиллагаа:

Аюулгүй байдал, цэргийн урлаг судлалын тэргүүлэх төв байх бөгөөд Зэвсэгт хүчний цэргийн бүлэглэл /хүч/-ийн операцийг зохион байгуулж явуулах, аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, стратегийн чиглэлээр сургалт, судалгаа явуулж байна.

Төв нь Батлан хамгаалах бодлогын үндэс, аюулгүй байдал судлал, цэргийн стратег, олон улсын эрх зүй, энхийг дэмжих ажиллагаа, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага зэрэг мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүд, “Аюулгүй байдлын дамжаа”, “Стратегийн дамжаа”-ны албан тушаалын мэргэшүүлэх сургалтыг тус төвийг түшиглэн зохион байгуулна.