Төвийн үйл ажиллагаа:
Цэргийн удирдлагын төв нь байлдаан, операцид болон тайван цагт цэргийг удирдах, холбоо, ар тал, техникийн хангалтыг зохион байгуулах, тусгай мэргэжлийн цэргийг хэрэглэх, цэргийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт, судалгаа явуулах бөгөөд үндсэн дамжааны Байлдаан/операц/-д цэргийг удирдах, Тайван цагт цэргийг удирдах, Байлдаан/операц/-д холбоо зохион байгуулах, Байлдаан/операц/-д ар тал, техникийн хангалт, Байлдаан/операц/-д инженер химийн хангалт, Байлдаан/операц/-д аюулгүй байдлыг хангах, Удирдлага менежментийн онол зэрэг хичээлүүд болон “Штабын офицерын дамжаа”-г тус төвийг түшиглэн зохион байгуулж байна.