ҮБХИС-ИЙН “АРАВТ’ БАГ “ШИЛДЭГ САНАА’ ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

“ABU Robocon-2023′ үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ҮБХИС-ийн баг амжилттай оролцож 5-р байр эзэллээ. Аваргын төлөөх тоглолтод ШУТИС-Механик, тээврийн сургууль -ийн “ProMech’ болон “HTL’ багууд шалгаран үлдэж “PRO-MECH’ баг үндэсний аварга баг болж олон улсад эх орноо төлөөлөхөөр болов.
Аравт багийн удирдагч багшаар ЭШИХ-ийн инновацын мэргэжилтэн, дэслэгч Л.Бямбажаргал, Нэгдсэн лабораторийн дарга, ерөнхий инженер, хошууч Ж.Ганбагана, ЦНДС-ийн багш, ахлах дэслэгч Л.Мандалбаяр, АБДС-ийн багш О.Энхцэцэг багш нар ажиллалаа. Багш оюутнууддаа баяр хүргэе !
ҮБХИС нь эх орныхоо ирээдүй болсон инженерүүдийг дэмжин 3 дахь жилдээ хамтран ажиллаж “Алтан Илд’ спорт цогцолбортоо амжилттай зохион байгуулж оюутан залуусын зохион бүтээх, техник технологийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.