Нийслэл хотод их хэмжээний аадар бороо орсны улмаас зарим дүүрэгт үeрийн гамшиг нүүрлээд байна. Тэгвэл нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 500 гаруй алба хаагч БЗД-ийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, Улиастайн гол орчмын үeрийн усанд орж ирсэн хог, лаг шаврыг цэвэрлэлээ.