Улсын хэмжээнд Зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн Ирэгдийн төлөөлөгчдийн Хурлын болон тус дүүргийн Цагдаагийн газар хамтран төрийн байгуулагуудын дунд “Туг” аялуулах арга хэмжээг зохион байгуулж байна.
Урин дулаан цаг болсонтой холбоотойгоор хөдөө, орон нутгийг зорих замын хөдөлгөөн нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд зам тээврийн осол гэмтлийн улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ’ аяныг зохион байгуулж байгаа билээ.
Тиймээс Орон нутгийн замд гарч байгаа жолооч та
- Хурд хэтрүүлэхгүй байх
- Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийхгүй байх
- Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарахгүй байх
- Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барихгүй байх
- Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх
- Жолооч биш хүнд жолооч шилжүүлэхгүй байхыг зөвлөн сэрэмжлүүлж байна.
Хөдөө орон нутгийг зорихоор замд гарсан жолооч та анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож болзошгүй эрсдэл бүхнээс өөрийгөө болон өрөөлийг хамгаалаарай.
ТАНЫ АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙГ