АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ СУДЛАЛ, ЦЭРГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР ДОКТОРЫН ӨДРИЙН АНГИД ЭЛСЭН СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА

“Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлого”-ын хүрээнд “Аюулгүй байдал судлал”, “Батлан хамгаалах судлал”, “Цэргийн шинжлэх ухаан”-ны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх, судалгаа хийх, сургалт явуулах, боловсролын зэргээ дээшлүүлэн, сургалт, судалгааны байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах оюуны мэдлэг, чадавхтай эрдэмтдийн нөөц бүрдүүлэх зорилгоор Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторантурын өдрийн ангид элсэн суралцагчдын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
📌 Докторантурын өдрийн ангийн сонгон шалгаруулалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 35 хүртэлх насны магистрын зэрэгтэй офицер, ахлагч, төрийн албан хаагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтыг 2025 оны 09 дүгээр сард зохион байгуулна.
📌 Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй офицер, ахлагч, төрийн алба хаагчид нь элсэлтийн шалгалтад оролцох хүсэлтээ харьяа анги, байгууллагадаа гаргаж шийдвэрлүүлэн, “Үндэсний батлан хамгаалахын их сургуульд доктор бэлтгэх журам”-ын 2.8-д заасны дагуу доорх материалыг бүрдүүлж, 2025 оны 08 дугаар сарын 04-ний дотор Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологи, инновацын зөвлөлд ирүүлнэ.
Бүрдүүлэх материалын жагсаалт:
 Иргэний үнэмлэхийн хуулбар;
 Элсэн суралцах өргөдөл;
 Төрийн албан хаагчийн анкет;
 Магистрын дипломын хуулбар;
 Е-Mongolia – боловсролын баримт бичгийн лавлагаа;
 Цээж зураг 2 хувь зэрэг байна.
📌 Сонгон шалгаруулалтыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон комисс “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн магистр, докторын сургалтын журам”-ын 2.6 дахь хэсэгт заасны дагуу авч, үр дүнг нээлттэй зарлана.
Цахим хаяг batbayar.b@mod.gov.mn
Утас: 88029370; 51-263202
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨЛ