ЭРХЭМ ЗОРИЛГО:
“Суралцагсдад операц- тактик, цэргийн удирдлага” мэргэжлээр мэдлэг, дадлага, чадвар олгох
ЗОРИЛТУУД:
- Суралцагсдад үндсэн төрлийн байлдааныг удирдан зохион байгуулах онолын мэдлэг, чадвар эзэмшүүлэх;
- Сургалтын багц болон нэгж хөтөлбөрийн дагуу мэргэшүүлэх болон мэргэжлийн хичээлүүдийг төлөвлөн зохион байгуулах;
- Суралцагсдад ЦШУ-ны судалгааны арга зүй эзэмшүүлж, тэдний оператив тактикийн сэтгэлгээг хөгжүүлэх.
Төвийн үйл ажиллагаа:
“Операц-тактик, цэргийн удирдлага” мэргэжлээр мэргэшүүлэх сургалтыг явуулж, тайван болон дайны үед МББр-ыг удирдах мэдлэг, дадлага эзэмшсэн, төрийн цэргийн байгууллагад удирдах албан тушаалд ажиллах боловсон хүчин бэлтгэх сургалт, судалгаа явуулна. Үндсэн дамжааны Ерөнхий тактик-1, 2, 3, Байлдаан /операц/-д артиллерийг хэрэглэх, Байлдаан /операц/-д цэргийн АДХ-оос халхлах, Байлдаан /операц/-д авиацыг ашиглах, Хилийн цэргийн оператив, тактик зэрэг мэргэжлийн суурь, мэргэшүүлэх болон “Команд штабын дамжаа”, “Батальон /дивизион/-ы захирагчийн дамжаа”-ны сургалтыг тус төвийг түшиглэн зохион байгуулж байна.