АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН “ЗААХ АРГА ЗҮЙН ӨДРИЙН СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Эрдэм шинжилгээ сургалтын алба, нийгэм хүмүүнлэгийн тэнхимийн багш нар хамтран 2021-2022 оны 01 дүгээр сарын “Заах арга зүйн өдөр”-ийн ээлжит сургалтыг “Аюулгүй байдлын дээд сургуулийн бүтэц, зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагааны өөрчлөлт шинэчлэл болон багшийн хөгжлийн хөтөлбөр, багш нарын мэдлэг боловсрол, оюуны чадавх, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурталчлан таниулах, бүтээлчээр хэрэгжүүлэх” зорилгын хүрээнд 2022.01.24-ны өдрийн 11.00-14.00 цагийн хооронд цахимаар амжилттай зохион байгууллаа.

ЭШСА-ны дарга, доктор, дэд профессор Г.Балжинням сургалтын үйл ажиллагааг албан ёсоор нээж, үг хэлсний дараа “Багшийн хөгжлийн төв”-ийн сургалт, арга зүйн ахлах мэргэжилтэн, профессор Я.Чойжамц “Аюулгүй байдлын дээд сургууль: тулгамдсан асуудал, шийдэл”, “Багшийн хөгжлийн төв”-ийн дарга Г.Нандинцэцэг “Багшийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн” сэдвийн дагуу ярилцлага-хэлэлцүүлгийг өрнүүлж, багш нарын сонирхсон асуултад тодорхой хариулт өглөө.                                                                                  Сургалтын хөтөлбөрийн  дагуу ЭЗМТ, ММТТ, ЭТ, ИМТ, НХТ-ийн удирдлага, багшлах бүрэлдэхүүн идэвхтэй, ажил хэрэгчээр оролцож, цаашид бүтээлчээр хэрэгжүүлэх ажил, бодлого зорилтын талаар харилцан санал солилцож, гарц, шийдлийг эрэлхийлсэн үр дүнтэй сургалт хэлэлцүүлэг боллоо.