АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН II-Р УЛИРЛЫН “БАГШ НАРЫН ЦУГЛАРАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

АБДС-ийн ЭШСА, ММТТ-аас 2021-2022 оны 2 дугаар сарын “багш нарын цугларалт”-ыг АБДС-ийн зорилго, зорилт хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх, дижитал шилжилт, цахим халдлагаас хэрхэн сэргийлэх талаар шинэ мэдээ мэдээлэл хуваалцах, санал солилцох, цахим болон танхимын сургалтын арга зүйг сайжруулах, багш, суралцагчийн хөгжил зорилгын хүрээнд 2022.02.10-ны өдрийн 10.30-17.00 цагийн хооронд цахим хэлбэрээр /zoom/ амжилттай зохион байгууллаа.

Цахим сургалтын чиглүүлэгчээр ММТТ-ийн дарга докторант Д.Оюунцэцэг, хурлын үйл ажиллагаа, цахим бүртгэл, техник хангамжийг ММТТ-ийн багш Д.Анхбаяр, ЭШСА-ны мэдэээлэл, сургалт арга зүйн мэргэжилтэн Ж.Бямбасүрэн нар хариуцан ажиллалаа.

ЭШСА-ны дарга доктор, дэд профессор Г.Балжинням албан ёсоор нээж, үг хэлсний дараа “цахим сургалтын үеийн оюутнуудын сурлага, дүнгийн харьцуулсан судалгаа” ЭШСА-ны төлөвлөлтийн мэргэжилтэн Ц.Цэцэгмаа, “Оюутнуудын шилжилт хөдөлгөөн, харьцуулалт” ЭШСА-ны мэдэээлэл, сургалт арга зүйн мэргэжилтэн Ж.Бямбасүрэн, “Оюутны төлбөр төлөлт, хичээл хамрагдалтын байдал” Н.Эрдэнэзаяа, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн 2022 оны ажлын төлөвлөгөө” цэргийн албаны офицер х/ч Н.Төгсбаясгалан, “Багш, оюутанд чиглэсэн нийгмийн ажил үйлчилгээ, сайжруулах арга зам” нийгмийн ажилтан Л.Шинэтуяа, “Дижитал шилжилт” СЭЗИС-ийн хөгжлийн зөвлөх багш Ц.Одонтуяа, “Цахим халдлагын төрлүүд, түүнээс сэргийлэх арга зам” ММТТ-ийн багш Э.Мөнхцэцэг нар тус тус илтгэл танилцуулга хийж, багш нарын сонирхсон асуултад тодорхой хариулт өглөө.

АБДС