АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УХААНЫ ДОКТОРЫН ХАМГААЛАЛТУУД АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбээдэй” олон улсын хурлын танхимд 2023.03.01-06-ний өдрүүдэд Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын диссертацын жинхэнэ хамгаалалтууд боллоо.

Эрдмийн сургуулийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 03 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар докторант Х.Марияма “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд үзүүлэх шашны нөлөөллийн шинжилгээ’ сэдвээр, 03 дугаар сарын 03-ний өдөр докторант Ц.Уранцэцэг “Шатахууны нөөцийн эрсдэл, бууруулах боломж (Зэвсэгт хүчний жишээн дээр) сэдвээр, 03 дугаар сарын 06-ний өдөр докторант С.Жанхор “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь’ сэдвээр тус тус Аюулгүй байдлын ухааны докторын (Ph.D) зэрэг горилсон диссертацыг хэлэлцүүлэн амжилттай хамгааллаа.

Эрдэмийн сургуулийн докторант Х.Мариямагийн эрдэм шинжилгээний ажлыг шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор (Sc.D), профессор, хошууч генерал О.Үржин, докторант Ц.Уранцэцэгийн эрдэм шинжилгээний ажлыг доктор (Ph.D), дэд профессор, бригадын генерал Ц.Гандорж, доктор (Ph.D), дэд профессор В.Алимаа, докторант С.Жанхорын эрдэм шинжилгээний ажлыг доктор (Ph.D), профессор, хурандаа Б.Эрдэнэчимэг, доктор (Ph.D), дэд профессор Б.Нармандах нар удирдсан байна.

Та бүхний эрдмийн их үйлсэд өндөр амжилт хүсье.