БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран их, дээд сургуулийн багш нарт зориулан “Багшийн судалгааны чадавхыг хөгжүүлэх нь’ сэдэвт 5 модульт сургалтыг 2021 оны 11 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд Microsoft Teams болон edx.edu.mn платформуудаар цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус сургалтад Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн 51 их, дээд сургууль, коллеж, боловсролын салбарын мэргэжлийн байгууллагын нийт 200 гаруй багш, мэргэжилтэн амжилттай хамрагдлаа.
Сургагч багш нар оролцогчдод вебинар сургалтаар судалгааны мэдээлэл цуглуулах, судалгааны арга аргачлал сонгох, судалгааны ажилд статистик аргуудыг хэрэглэх, тайлагнах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хэвлүүлэх зэрэг агуулгуудыг заасны зэрэгцээ 2, 3 дахь өдрийн сургалтын хүрээнд багш нарын судалгааны ажлаа хийхэд нь тулгарч байгаа асуудал бэрхшээлийг сонсон, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлснээрээ онцлог байлаа.
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ