Цэргийн нэгдсэн дээд сургуулийн сургалт арга зүйн семинараар Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс “Цэргийн сургуульд идэвхтэй сургалтын арга зүйг хэрэглэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Семинараар БХЭШХ-ийн ахлах судлаач, ахмад Н.Мөнх-Эрдэнэ “Хосолсон сургалтын арга зүйг цэргийн сургалтад ашиглах боломж” /Blended learning approach/, АБДС-ийн ММТ-ийн профессор багш Т.Уянга “Идэвхтэй сургалтын арга зүйгээр нэгж хичээлийн үнэлгээг төлөвлөх нь” /CDIO/ сэдвээр тус тус илтгэл тавьж энэхүү аргуудыг өөрийн хичээл сургалтад хэрхэн хэрэгжүүлдэг туршлагаа хуваалцаж хэлэлцүүлэг өрнүүллээ.
БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ