Багшийн хөгжлийн төв, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран “Эрдэм шинжилгээний бичвэр, бүтээл бичих” сургалтыг зохион байгууллаа

Үндэсний Батлан хамгаалахын их сургууль нь Америкийн монгол судлалын төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэ хүрээнд энэ сарын 1-ний өдрөөс 3-ны хооронд “Эрдэм шинжилгээний бичвэр, бүтээл бичих” сургалтыг амжилттай зохион байгуулав. Тус сургалтад ҮБХИС-ийн эрдмийн хамт олноос 31 багш, судлаач хамрагдсан юм. Сургалтын чиглүүлэгч багшаар Монгол улсын их сургуулийн багш, доктор Д.Баярсайхан, Үндэсний геологийн албаны дэд дарга, доктор Б.Уянга, АМСТ-ийн АНУ дахь салбарын захирал Б.Наранцогт нар ажилласан бөгөөд лекц, семинар, ганцаарчилсан зөвлөгөө гэсэн төрлөөр гурван өдрийн сургалтюыг ZOOM программаар явууллаа.

Оксфордын их сургуулийн доктор Д.Баярсайхан “Судалгаа хийхэд анхаарах зүйлс” сэдвээр, Харвардын их сургуулийн доктор Б.Уянга “Байгалийн шинжлэх ухааны бичвэр” сэдвээр, Темпл их сургуулийн магистр Б.Наранцогт “Англи хэлний дүрмийн тухай” сэдвүүдээр хичээл зааж, судалгаа шинжилгээний арга зүй, туршлагаасаа хуваалцав.

Сургалтад оролцогчдод чиглүүлэгч багш нар өөрсдийн олж авсан өргөн мэдлэг, туршлагаасаа хуваалцаж багш судлаачдын судалгааны ажилд тулгамдаж буй асуудлыг хамтдаа ярилцаж шийдвэрлэх гарцыг эрэлхийлсэн өгөөж, үр дүн өндөртэй сургалт боллоо.

Сургалтын төгсгөлд ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг, АМСТ-ийн гүйцэтгэх захирал, доктор М.Болорцэцэг нар хаалтын үг хэлж, оролцогчдын санал сэтгэгдлийг сонсож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцснаар үйл ажиллагаа өндөрлөв.

   БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ