“Багшын заах арга зүйн сайн туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг БХУА-ийн Операц-тактикийн төвөөс санаачлан багшийн хөгжлийн төв, ЦНДС-ийн багш нартай хамтран 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр БХТ-ийн хурлын танхимд батлагдсан хөтөлбөрийн дагуу дэд хурандаа Г.Баярбат, БХТ-ийн дарга Г.Нандинцэцэг нар удирдан зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт БХУА-ийн операц-тактикийн төвийн дарга дэд хурандаа Г.Баярбат, ахлах багш хурандаа Д.Чойбаатар, дэд хурандаа С.Энхтөр, багш дэд хурандаа Л.Гантогтох, хошууч Д.Сүхбаатар, ЦНДС-ийн Авто хуягт танкийн тэнхмийн ахлах багш дэд хурандаа Д.Сонинбаяр, Артиллери зэвсгийн тэнхмийн ахлах багш дэд хурандаа Ж.Эрдэнэтөгс, Цэргийн холбоо, КАБ-ын тэнхимийн багш хошууч Ц.Энхзаяа, Агаарын цэргийн тэнхмийн багш дэд хурандаа Г.Цагаанцоож, Цэргийн инженер химийн тэнхмийн багш хошууч Э.Баянмөнх, БХТ-ийн дарга Г.Нандинцэцэг, ахлах мэргэжилтэн доктор (Ph.D) Д.Оюунбилэг нар оролцов.
Тус хэлэлцүүлгийг 2 хэсгээр зохион байгуулсан бөгөөд доорх сэдэв, дарааллын дагуу хэлэлүүлгийг өрнүүлэв:
№ | Сэдэв | Илтгэгч |
Нэгдүгээр хэсэг | ||
1. | Лекцийн хичээлийн заах арга зүйн сайн туршлага | д/х Л.Гантогтох |
2. | Семинарын хичээлийн заах арга зүйн сайн туршлага | хур Д.Чойбаатар |
3. | Нээлттэй хэлэлцүүлэг ( асуулт, хариулт, санал, зөвлөмж ) | Оролцогчид |
Хоёрдугаар хэсэг | ||
4. | Танхимд явуулах дадлагын хичээлийн заах арга зүйн сайн туршлага | х/ч Д.Сүхбаатар |
5. | Газар орон дээр явуулах хичээлийн заах арга зүйн сайн туршлага | д/х С.Энхтөр |
6. | Багшийн хандлага сурах үйлд нөлөөлөх нь | ( Ph.D) Д.Оюунбилэг |
7. | Нээлттэй хэлэлцүүлэг ( Асуулт, хариулт, санал, зөвлөмж ) | Оролцогчид |
8. | Хэлэлцүүлгийг дүгнэж, хаах | д/х Г.Баярбат |
Хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт БХУА, ЦНДС, БХТ-ийн багш, мэргэжилтнүүд лекц, семинарын хичээлийн үүрэг, зорилго, хэлбэр, түүнд бэлтгэх арга зүй, хичээлийг үр дүнтэй явуулах сайн туршлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэн туршлага солилцож, багшийн лекц, семинарын хичээлийг удирдах арга зүйг сайжруулахад цаашид анхаарах асуудлуудыг хөндсөн бол хоёрдугаар хэсэгт танхимд болон газар орон дээр явуулах дадлагын хичээлийн зорилго, хэлбэр, хичээлийг үр дүнтэй явуулахад анхаарах асуудлын талаар асуулт, хариулт өрнүүлэх замаар дэлгэрэнгүй хэлэлцэж, цаашид дадлагын хичээлийн төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах асуудлуудыг хөндөн ярилцсан нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой байв.
БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИ