БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИ ТЭРГҮҮНИЙ НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА

ҮБХИС 2022 онд идэвх зүтгэлтэй ажилласан тэргүүний алба хаагч, салбар нэгжүүдээ шагнаж урамшууллаа. Тус үйл ажиллагаанд их сургуулийн удирдлага, захиргааны зөвлөлийн гишүүд, төв тэнхимийн дарга нар оролцсон юм.
2022 оны “Тэргүүний нэгж’-ээр бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Батлан хамгаалахын удирдлагын академи, “Тэргүүний менежер’-ээр Батлан хамгаалахын МСҮТ-ийн захирал тэргүүн ахлагч М.Гансүх, “Тэргүүний офицер’-оор ахмад Г.Цолмонхүү, “Тэргүүний ахлагч’-аар тэргүүн ахлагч М.Одбаяр, “Тэргүүний ажилтнаар’-аар мужаан Л.Нүүдэл нар тус тус шалгарсан бол Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар АТХ-ын хангалт үйлчилгээний албаны механикч Б.Чимэдцэрэн, Монгол Улсын Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр АБДС-ийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга Г.Балжинням, ЦХК-ийн Хөгжмийн урлагийн тэнхимийн концертместр багш Ш.Цогтгэрэл, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг’-ээр АТСА-ын магистрын хөтөлбөр сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Батжаргал нар шагнагдлаа. Мөн
БХЯ-ны Хүндэт жуух бичгээр хурандаа Б.Ганзам, “Дайчин алдар-| медаль-иар ахмад А.Очирпүрэв, “Дайчин алдар-|| медаль’-иар ахмад Э.Мөнхболд, “Дайчин алдар-||| медаль–иар ахмад Г.Ариунболд, дэслэгч Ж.Мөнгөнсүх, “Эх орны төлөө-|||’ хүндэт тэмдгээр Д.Насанжаргал, Р.Эрдэмдалай, Авто тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Л.Цэрэнсүрэн нар шагнуулсан юм.
Х.УНДАРМАА