Өчигдөр ҮБХИС-ийн Нийгэм Хүмүүнлэгийн тэнхим үүсэн байгуулагдсаны 55 жил, дээд боловсролтой улс төрийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулсан баярын хурал ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Уг хуралд тус тэнхимийн 1989 оны төгсөгч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд доктор, профессор Р.Болд, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, НХТ-ийн дарга доктор дэд профессор И.Чинбат болон тус тэнхимийн үе, үеийн төгсөгчид, генерал, офицер, ахлагч, ажилтан, алба хаагчид, ахмадуудын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо тус тэнхимийн 1989 оны төгсөгч Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн илгээлтийг нийт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд уншиж танилцууллаа. Үргэлжлүүлэн мөн 1989 оны төгсөгч Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр түүхт ойгоо тэмдэглэж буй төрөлх тэнхимийнхээ хамт олонд баяр хүргэж хэлсэн үг хэлсэн юм.
Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа он удаан жил үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан ажилтан, алба хаагчид, төгсөгчид, ахмадын төлөөллийг Батлан хамгаалах салбарын болон төрийн одон медалиар шагнаж урамшууллаа.