Монгол улс, Бүгд Найрамдах Франц Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Гадаад хэргийн яамны Аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга дэслэгч генерал Режис Колкомбет , БНФУ-ын Батлан хамгаалахын суурин бус атташе хошууч Амандин Крос, ЕГХЯ-ны мэргэжилтэн хурандаа Марк Разафиндранали, Иргэний аюулгүй байдлын бүсийн хурандаа Вансент Дө Малерейс мөн хошууч Кристоф Бауман болон МУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү нар ҮБХИС-д зочиллоо.
ҮБХИС-ийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгч бригадын генерал С.Дашзэвэг төлөөлөгчдийг хүлээн авч сургуулийн үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар танилцуулав.
Уулзалтын үеэр их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн франц хэлний сургалт, түүнд ашиглагдах ном сурах бичиг, материаллаг баазыг бэхжүүлэх мөн тус төвд франц хэл амжилттай сурсан цэргийн албан хаагчдыг БНФУ-д цэргийн төрөл мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг чухал асуудлын талаар санал солилцов. Улмаар ГХСТ-ийн төвийн танхимаар зочлон багш суралцагчидтай уулзан халуун дотно яриа өрнүүлэн дурсгалын зураг татууллаа.