Өнгөрсөн 7 хоногт Нийслэл, дүүрэг, 21 аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалтад оролцсон бие бүрэлдэхүүн, Дотоодын цэргийн штабын дарга, цагдаагийн хурандаа Р.Чингис орлогч нарын хамт, ҮБХИС-ийн захирлын баталсан төлөвлөгөөний дагуу бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүд, мөн БХУА-ийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцууллаа.
Мөн МУ-ын Ардын багш, доктор (Sc.D), профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав академийн бие бүрэлдэхүүнд Монгол эр хүнийг төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд эрчүүдийн манлайлал, цэрэг эх оронч хүмүүжил олгох зорилготой “Би монгол эр хүн” сэдэвт лекцийг уншлаа.