БХЯ-НЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын алба, БХЯ-ны СБТГ-аас Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам болон ёс зүйн мэдлэг олгох цуврал сургалтыг БХЯ-ны харьяа байгууллагын бие бүрэлдэхүүнд энэ сарын 8, 11-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өнөөдөр тус сургалтад ҮБХИС, “Бөртэ” ТӨААТҮГ, “Бага баян-Энхийн төлөө” цогцолбор төв ТӨААТҮГ-ын бие бүрэлдэхүүн хамрагдаж байгаа бол ирэх даваа гарагт Цэргийн төв эмнэлэг, “Соёмбо редакц”, Батлан хамгаалахын төв архив, ЦДБЭЧ, “Алдар” спорт хороо зэрэг бусад байгууллагууд хамрагдах юм.
Сургалтаар Батлан хамгаалах салбарын сахилга дэг журам, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр БХЯ-ны холбогдох албан тушаалтнуудын лекц хичээлээс гадна урилгаар Авилагтай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар Н.Батчулуун, М.Жамъянцоожил нар оролцож авлига хээл хахуул, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр лекц уншлаа.
Эх сурвалж “Соёмбо’