БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ҮЗЛЭГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Хүний дархлал хомсдолын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ өдөр олон улсад ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэдэг юм.
Тус өдрийг угтан ҮБХИС-ийн Эрүүл мэндийн төв, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн БЗХӨС-ийн эмч нартай хамтарч ЦНДС, АБДС-ийн сонсогч, оюутнуудад “Бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх” талаар сургалт танилцуулгыг хийн, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.