Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2023 оны А/07 дугаар тушаалаар томилогдсон 12 бие бүрэлдэхүүн /2 офицер, 10 сонсогч/ 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдрүүдийн хооронд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэл хот New Delhii-д Залуучууд солилцооны хөтөлбөрт амжилттай оролцоод ирлээ.
Энэхүү залуучууд солилцооны хөтөлбөрийн зорилго нь: Цэргийн сургуулийн сонсогч нарын хоорондын нөхөрсөг харилцааг бий болгох, Цэрэг, эх орон ч үзлийг төлөвшүүлэх, харилцан үзэл бодол, туршлага солилцоход оршсон.
Нийт 19 орны 200 орчим цэргийн сургуулийн сонсогчдын төлөөлөл хоорондоо харилцан мэдээлэл солилцож, улс орныхоо соёлыг хуваалцсан. Хөтөлбөрийн үйл ажиллагааны дараалал нь эхний 7 хоногтоо Энэтхэг Улсын түүхийн болон дурсгалт газруудаар тойрон аялал хийж дараагийн 7 хоногт нь нарийн цагийн хуваарийн дагуу улс орнуудын соёл сурталчилах арга хэмжээ, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын тусгаар тогтнолын 75, Үндэсний кадетын корпус үүсэж хөгжсөний 75 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл болон түүнд оролцох үйл ажиллагаа, Ерөнхийлөгч хадагтай Драупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Модигийн ордонд зочилж дурсгалын зураг авхуулах зэрэг олон талт арга хэмжээнүүдэд оролцсон.Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сонсогчид анх удаа оролцсон нь онцлог байсан.
Арга хэмжээнд оролцсон сонсогчдын гол шалгуур үзүүлэлт нь Англи хэлний мэдлэг мөн сурлага, урлаг спортоор бусдыгаа манлайлагчид байсан. Тиймээс дараа дараагийн жилд англи хэлний өндөр мэдлэгэтэй сонсогч, оюутнуудад боломжтой юм.