“Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгууллаа

Энэ сарын 18-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбараас 2021-2030 онд 27 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн бөгөөд Үндэсний батлан хамгаалахын их сургууль тус хөдөлгөөнд нэгдэн “Шар хад” хээрийн сургалтын төвд ногоон байгууламж байгуулах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажлын тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа.

Сургуулийн хэмжээнд 2022 оны 05, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулж экологийн эрүүл орчинд ажиллаж, суралцах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 4,9 га талбайд улиас, бургас, шар хуайс, агч, гүйлс зэрэг 9400 орчим модыг эрдэмтэн багш, офицер, ахлагч, ажилтан алба хаагч, оюутан, сонсогчдын дэмжлэгтэйгээр тариад байна. 2023 онд тус сургалтын төвийн байрлалд мод үржүүлгийн газар байгуулж батлагдсан төлөвлөгөөний дагуу шаардагдах өөрийн хэрэгцээний мод, бут, тарьц, суулгацаар хангах цаашлаад зах зээлд бэлтгэн нийлүүлэх үе шаттай ажил арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.