ДОКТОРЫН ДИПЛОМ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

ҮБХИС-ийн “Сүбэдэй” олон улсын хурлын танхимд докторын диплом гардуулах үйл ажиллагаа боллоо.
Тус арга хэмжээнд ҮБХИС-ийн удирдлага, эрдэмтэн багш нар болон докторын диплом гардан авч буй төгсөгчид мөн ар гэрийн төлөөл оролцлоо.
Л.Онцгойбаяр нь “Оперативийн урлагийн хөгжлийн чиг хандлагын судалгаа”, Ц.Оюунчимэг нь “Монгол Улсын зэвсэгт хүчний ахлагч бэлтгэх сургалт, түүнийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр докторын зэрэг горилох бүтээл туурвиж хамгаалсан тул Цэргийн сургалт судлал мэргэжлээр “Цэргийн ухааны доктор”-ын зэрэг олголоо.
Мөн А.Ганбилэг нь “Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад хил хамгаалалтын системийг боловсронгуй болгох арга зам”, С.Жанхор нь “Эдийн засгийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь”, Х.Мариям нь “Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд үзүүлэх шашны нөлөөллийн шинжилгээ” сэдвээр докторын зэрэг горилох бүтээл туурвиж хамгаалсан тул Аюулгүй байдал судлал мэргэжлээр “Аюулгүй байдлын ухааны доктор”-ын зэрэг олголоо.