ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН “БАГШЛАХУЙГААС СУРАЛЦАХУЙД ШИЛЖИХ ШИЛЖИЛТИЙГ ХУРДАСГАХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД ҮБХИС-ИЙН БАГШ НАР ХАМРАГДЛАА

БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран их, дээд сургуулийн багш нарт зориулан “Багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийг хурдасгах нь” сэдэвт 5 модуль сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Microsoft Teams болон Edx.edu.mn платформуудаар цахим хэлбэрээр 3 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Монгол улсын төрийн ба төрийн бус өмчийн 45 их, дээд сургуулийн багш нарын төлөөлөл болон БМДИ-ийн сургалт хариуцсан арга зүйчид зэрэг 150 хүн ирц бүрэн, идэвх оролцоо сайтай хамрагдаж, сертификат гардан авахаар боллоо.

Тус сургалт нь Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарт багшлахуйгаас суралцахуйд шилжих хэрэгцээ, шаардлага, суралцахуйн дизайн төлөвлөлт, Андрагог болон Хьютагог сурган заах арга зүй, нээлттэй боловсролын үзэл баримтлал, багшлахуй, суралцахуйн аргыг шинжих чиглэлийн мэдлэг, ур чадварт нь дэмжлэг үзүүлэхэд чиглэснээрээ онцлог боллоо.

Багшийн хөгжлийн төв