МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДАН АВЛАА

Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх комиссын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ.
Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 2003, 2008, 2018 онуудад магадлан итгэмжлэгдсэн ба дөрөв дэх удаагийн байгууллагын магадлан итгэмжлэлд амжилттай шалгуулж өнөөдөр магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.
Мөн энэ өдөр Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд удаан жил, үр бүтээл гарган ажиллаж байгаа, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ҮБХИС-ийн офицер, ахлагч, ажилтан, албан хаагч нарт Салбарын шагнал мөн Албан тушаалын зэрэглэлийн цол олголоо.