МАЛЧДАДАА ТУСЛАХ АЯН ӨРНҮҮЛЛЭЭ

Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн малчдадаа туслах аян өрнүүллээ.
Тус аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байрлах ҮБХИС-ийн туслах аж ахуйн малчин Б.Төөрүүлийнд 1тонн хорголжин тэжээл, 2тонн хивэг, 150 боодол өвс, 100 боодол ногоон тэжээлийг хүргэх ажлыг гүйцэтгэлээ.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 19-өөс 21-ны хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт малын бэлчээр гаргах, цасанд боогдсон айл өрхүүдийг холбосон замыг гаргах, өвс тэжээлээ татан авах боломжгүй өрхүүдийн өвс тэжээлийг хүргэх, цасанд суусан машиныг татан гаргах зэрэг ажлыг амжилттай зохион байгууллаа.