“Марш-1” унадаг дугуйн аяллыг Улиастайн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл зайд зохион байгууллаа.

Бригадын генерал Л.Онцгойбаяр захиралтай БХУА-ийн бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, академийн багш, сонсогч нарын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэндэд тустай дугуй унах хөдөлгөөн өрнүүлж, уриалах, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор “Марш-1” унадаг дугуйн аяллыг Улиастайн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл зайд зохион байгууллаа.

Дугуйн аяллын хүрээнд туул голын эрэг орчмын 5 га газрын хогийг цэвэрлэж, байгаль орчинд ээлтэй арга хэмжээг зохион байгуулав. Цаашид энэхүү арга хэмжээний цар хүрээг нэмэгдүүлж, тогтмол зохион байгуулж байхаар тогтлоо.

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИ