Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болон Кансат-2024 Үндэсний VII тэмцээнд амжилт гаргасан бүрэлдэхүүнийг угтан авч баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын аварга шалгаруулах Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн болон Кансат-2024 Үндэсний VII тэмцээнд амжилт гаргасан бүрэлдэхүүнийг угтан авч баяр хүргэлээ.
Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд Хугацаат цэргийн алба хаагчдын салааны төрөлд дэслэгч Ц.Вандансанги захирагчтай салааны бүрэлдэхүүн мөнгөн медаль хүртсэн бол Эмэгтэй алба хаагчдын 8 тасаг өрсөлдсөнөөс дэслэгч С.Баярцэцэг захирагчтай тасгийн бүрэлдэхүүн алтан медалийн эзэд болсон юм.
Кансат-2024 Үндэсний VII тэмцээнд ҮБХИС-ийн Аравт багийн гишүүд өөрдсийн зохион бүтээсэн нарны зайн үүсгүүр хүчдлийг хэмжих, байр зүйн хиймэл дагуулын мэдээллээр хоёр цэгийн хооронд зай тодорхойлох, газар орны болон агаарын хордолт хэмжих зэрэг зориулалттай лаазанд багтах бичил хиймэл дагуул /CANSAT-КАНСАТ/ төрлөөр 5 дугаар байр, Нислэгийн чөлөөт уналтын дараах заасан цэгийн координат руу автоматаар хүрэх үүрэгтэй Буцагч робот төрөлд 2 дугаар байрт тус тус шалгарсан юм.