МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Тулгаp төрийн 223, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Улс, Зэвсэгт хүчинд удаан жил үр бүтээл гарган ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг Монгол Улсын төрийн одон, медаль, Батлан хамгаалах салбарын шагналаар шагнах ёслолын арга хэмжээ ҮБХИС болон ЦДБЭЧ-д боллоо. ЦДБЭЧ-д болсон арга хэмжээнд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нарын зочид оролцож, БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүний төлөөлөлд шагнал гардуулж,  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баярын мэндчилгээ дэвшүүллээ.

ҮБХИС-д болсон арга хэмжээнд сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан, Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Б.Энхзоргол болон хэлтсийн дарга нар, харьяаллын сургуулийн захирлууд оролцсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалиар ҮБХИС-д ажиллаж байгаа 50-аас дээш насны ахмадуудыг шагнасан бол Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хүндэт жуух бичиг”-ээр ЦНДС-ийн ЦХКАБ-ын тэнхимийн багш, дэд хурандаа Б.Ганболд, БХЭШХ-ийн референт-эрдэм шинжилгээний ажилтан ахмад Ж.Базарсүрэн, АБДС-ийн НХТ-ийн дэд профессор багш, Ж.Батдолгор, Мэдээлэл сурталчилгаа, соёл, хүмүүжлийн тасгийн Соёлын төвийн ажилтан Э.Цэцгээ нар шагнагдлаа.

“Дайчин алдар-I” медалиар БХЭШХ-ийн Батлан хамгаалахын дүн шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан дэд хурандаа Б.Нэргүй, ЦНДС-ийн АХТТ-ийн ахлах багш, дэд хурандаа Т.Мөнхтүвшин, БХМСҮТ-ийн сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга, тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг, “Дайчин алдар-II” медалиар ЦНДС-ийн ЦХКАБ-ын тэнхимийн багш, хошууч Т.Энхзаяа, “Дайчин алдар-III” медалиар Сонсогчийн батальоны III ротын захирагч, ахмад Э.Мөнхсайхан, Ар талын хэлтсийн АТТРотын АТС-ийн жолооч ахлах ахлагч Б.Отгонбаяр нарын 4 ЦАХ, “Эх орны төлөө-II” хүндэт тэмдгээр Харуул үйлчилгээний ротын дарга, ахмад Г.Цолмонхүү, БХМСҮТ-ийн Мэргэшүүлэх сургалтын төвийн тэнхимийн сургагч, ахлах ахлагч А.Сэр-Оддамба нарын 6 ЦАХ, “Эх орны төлөө-III” хүндэт тэмдгээр 8 ЦАХ тус тус шагнагдсан юм.

БХЯ-ны ТНБД-ын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн  “Дэд хурандаа” цолыг ЦНДС-ийн ЕЦТ-ийн ахлах багш, хошууч Ч.Ганбат, Ар талын хэлтсийн материал хангалтын мэргэжилтэн, хошууч Э.Дарханбаатар, “Хошууч” цолыг ЦНДС-ийн АЦТ-ийн ахлах багш, ахмад С.Наранхүү, ЦНДС-ийн АХТТ-ийн багш, ахмад Т.Бямбацогт, “Сургагч ахлагч” цолыг ЦНДС-ийн АХТТ-ийн сургагч багш, ахлах ахлагч Б.Мөнх-Оргил, БХМСҮТ-ийн Мэргэшүүлэх сургалтын тэнхимийн сургагч, ахлах ахлагч Х.Баттулга нарт олголоо.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний төгсгөлд ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан эрдмийн хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.