МОНГОЛ_УЛСЫН “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД-2022”- ээр Тэмүүжин Өрлөг сургуулийн сурагчид шалгарлаа

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 30 дахь жилдээ шалгаруулж буй “ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шагналын эздийн нэгнээр 12а ангийн сурагч Г.Хангал, 10а ангийн сурагч Д.Хүчитбаатар нар шалгарлаа.
Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлсийн эзэн төрөлд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан сурагчдадаа баяр хүргэж, эх орныхоо ирээдүйн эзэд нь байхыг хүсэн ерөөе.