МЭНДЧИЛГЭЭ

Тусгаар тогтносон, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсынхаа буурал түүхийн нэгэн зууныг бүтээлцсэн Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган их сургуулийн нэг, Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит ҮБХИС-иар овоглосон Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, сонсогчид болон даян дэлхийд энхийг сахиулж яваа цэнхэр дуулгатнууд, үе үеийн ахмад дайчид!

Хүндэт эрдэмтэн багш, судлаачид, ажилтан албан хаагчид аа!

Та бүхэндээ Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 816, Тулгаp төрийн 223, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярын  мэндийг өргөн дэвшүүлье!

Монгол Улс, Монгол үндэстэн, Монгол хүний хувьд төрт ёс, тусгаар тогтнол, эх түүх, хэл, соёлоороо бахархан омогшдог дэлхийд ганцхан монгол наадмын сайхан өдрүүдэд Та бүхэн минь сэтгэл тэнүүн, бөх нь хүчтэй, морь нь хурдан, харваа нь цэц байж, баяр жаргалаар дүүрэн дэлгэр сайхан наадаарай.

Туурга тусгаар улс орон минь хөгжин бадарч, түмэн олон минь амар амгалан байх болтугай.

  ЗАХИРАЛ БРИГАДЫН ГЕНЕРАЛ                       П.ЖАРГАЛАН