НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН ТЭНХИМ

ЗОРИЛГО:

Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, болон Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийн шаардлага, БХИС-ийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд нийцүүлэн сургалтын болон хичээлийн хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлж, оюутан сонсогчдод ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлээр дамжуулан бие даан хөгжих, манлайлах чадвар бүхий бүтээлч бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тэргүүлэх чиглэл болгоход оршино.

ЗОРИЛТ:

  • Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж судлаач багш болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх
  • Сургалтанд шинэлэг, бүтээлч арга технологийг нэвтрүүлэх
  • Оюутан, сонсогчдод сурах арга барил, сэтгэлгээний соёл эзэмшүүлэх, зөв хандлага бүхий хүмүүн бэлтгэхэд сургалтын үйл ажиллагааг чиглүүлэх

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

Нийгэм хүмүүнлэгийн тэнхим нь сургалтын болон хичээлийн хөтөлбөрийг холбогдох хууль эрх зүйн акт, дээд боловсролын шинэчлэлийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, үр дүнд суурилсан сургалтын арга технологийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд чиглэлийн дагуу мэргэшсэн дадлага туршлагатай багш нараар хангагдсан болно. Тэнхим “Түүхийн”, “Философийн”, “Эрх зүйн” чиглэлийн профессорын 3-н багтай, олон улсын харилцаа хөтөлбөрийн М1-110, М1-210 бүлгийн нийт 55 оюутантай.

Гадаад хэл суурьтай “Олон улсын харилцаа” хөтөлбөрөөр 2017-2018 оны хичээлийн жилээс элсэлт авч эхлээд байна.

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД:

  • “Олон улсын харилцаа” бакалаврын хөтөлбөр
  • ҮБХИС-ийн харъяаллын сургуулиудад ерөнхий болоод мэргэжлийн суурийн хичээл сургалтыг зохион байгуулдаг.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ИННОВАЦИ

Тэнхимийн болон өөрсдийн судалгааны ажлын чиглэлийн дагуу улс, салбар, сургуулийн хэмжээний төсөл хөтөлбөрүүдэд идэвхитэй оролцох, захиалгат судалгааны даалгавар гүйцэтгэхээс гадна эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгааны бүтээл туурьвих зэргээр их сургуулийн судлаач-багшийн дүр төрхийг бүрдүүлэн ажилладаг.

Оюутан суралцагчдын тухайд багш нараа даган улс, салбар, сургуулийн хэмжээнд мэргэжлийн чиглэлийн дагуу уралдаан тэмцээн, олимпиадад тогтмол идэвхитэй оролцож судлаач-оюутан болохын төлөө хичээн суралцдаг.

ЦААШДЫН ДҮР ТӨРХ

Судалгаа боловсруулалтын ажлаар тэргүүлсэн судлаач багш, оюутанг бий болгож тогтвортой хөгжүүлэн их сургуулийн болон дээд боловсролын салбарт бодитой хувь нэмрээ оруулдаг эрдэм судлалын төв болно.

НХТ-ИЙН ХАМТ ОЛОН