НЭГТГЭЛ, АНГИЙН АХЛАГЧИЙН ДАМЖААНЫ 5 ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Дэслэгч генерал Л.Моломжамцын нэрэмжит Батлан хамгаалахын удирдлагын академийг түшиглэн зохион байгуулсан, 5 дахь удаагийн “Нэгтгэл, ангийн ахлагчийн дамжаа”-нд хамрагдсан сургалтын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийг бүрэн хангасан цэргийн алба хаагчдын төгсөлтийн арга хэмжээ боллоо.
Тус арга хэмжээнд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын ахлагч нар, ҮБХИС-ийн удирдлага, БХУА-ийн удирдлага, багш нар, төгсөгчид болон төгсөгчдийн ар гэрийн төлөөл оролцсон юм.
“Нэгтгэл, ангийн ахлагчийн дамжаа” нь 9 сарын хугацаанд хичээллэсэн бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штаб, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, ангийн 30 гаруй ахлагч нар амжилттай суралцаж энгэрийн тэмдэг, гэрчилгээ гардан авлаа.