Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимийн заах арга зүйн семинар зохион байгуулагдлаа

АБДС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхим сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Заах арга зүйн семинараа амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн семинараар Их дээд сургуульд ажиллаж буй багшид тавигдах шаардлагыг хангахуйц мэдлэг туршлагатай, бусдыгаа манлайлах, зөвлөн чиглүүлэх чадвар чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн асуудлаар багаар мэдээлэл солилцож, ярилцах бүтээлч арга туршлагыг хэрэгжүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилго тавин ажиллаа.

Семинарыг дэд профессор П.Мөнхтөр, М.Индрабүд багш нар хариуцан зохион байгуулсан бөгөөд “Төслийн судалгаа хийх арга зүй” сэдвээр ТУ-310 бүлэгт үзүүлэх хичээл зааж тэнхимийн багш нар хичээлд суув.

Мөн “Менторшип” төсөл хэрэгжихтэй холбогдуулан Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн мэргэжилтнүүдийг урьж мэдээлэл солилцсон бөгөөд БХЦСТ-ийн мэргэжилтэн доктор (Ph.D) Д.Оюунбилэг “Менторингийн тухай үндсэн ойлголт, Менторшип төслийн танилцуулга” хийж, Зөвлөх профессор Я.Чойжамц “Ментор, менти нарын үүрэг хариуцлага тэдний харилцаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж багш нарын сонирхсон асуултад хариулж, тодорхой зөвлөмжүүдийг өглөө.

Семинараар Зөвлөх профессор А.Гэлэгжамц багш “Тархи- сургалт хөгжлийн хамаарал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Нийтийн удирдлага хөтөлбөрийн хичээлүүдийн агуулгыг хэлэлцэх, үзүүлэх хичээлийн үр дүнг ярилцах, заах арга зүйн семинарын үр дүнг дүгнэх гэсэн ажлуудаар үргэлжлэн арга хэмжээ амжилттай өндөрлөлөө.

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ