ОФИЦЕР, АХЛАГЧИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ, ДАМЖААНЫ ТӨГСӨЛТ БОЛЛОО

Батлан хамгаалахын сайдын тушаалаар ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын захиалгаар “Инженерийн албаны дарга”, “авто замын барилга, инженер”, “химичин-тагнуулчин”, “мини тэслэгээний нярав засварчин”, “автын цахилгаанчин засварчин”, “радиотелерафчин”, “онгоц, нисдэг тэрэгний механикч”, “сүлжээний техникч” зэрэг мэргэжлээр офицер, ахлагч нарыг мэргэшүүлэх дамжаа зохион байгуулагдан явагдлаа.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас зохион байгуулсан тус дамжаануудад Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас 100 гаруй офицер, ахлагч нар хамрагдан мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

                     ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ