ОЮУТАН ЦЭРГҮҮД 10КМ МАРШИД АМЖИЛТТАЙ АЛХЛАА

ҮБХИС-ийн Шар хад хээрийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулагдаж буй “Оюутан цэрэг-2024” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байгаа оюутан цэргүүдэд 10км маршийг зохион байгуулж явууллаа.
Тус марш нь 6 цэгтэйгээр хурц нар, аадар бороо зэрэг хүндрүүлсэн цагийн байдалд зохион байгуулж явуулсан нь оюутан цэргүүдийн сэтгэлд нийцсэн ба тэдэнд цэрэг эх оронч үзэл төлөвшлийг суулгасан Монгол Улсынхаа зэвсэгт хүчнээрээ бахархах бахархлыг төрүүлсэн сонирхолтой марш боллоо хэмээн оюутан цэргүүд сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.
Уг цэгүүдээс хамгийн сонирхолтой цэг буюу сэтгэл зүйн цэг. Бид бүхэн энэ хэцүү цэгийг даван туулах гэж их хичээцгээсэн чадах болов уу? яах бол гэж дотроо айж байсан боловч өөрсдийгөө багш нарынхаа зааж байснаар сэтгэлээ чангалан зоригжуулж бид нар чадах ёстой урагшаа хэмээн нөхдөө уриалан тэр их утаа, торон саадан дундуур амжилттай мөлхөн гарч чадсанаараа алба хаагчид маань бахархаж байлаа.
Цэргийн мэргэжил олгох сургалтын хүрээнд зохион байгуулагдсан 10км марш сонирхолтой, адал явдалтай, байгалийн хатуу ширүүн уур амьсгалд явагдсан нь алба хаагчдад ямар ч цагийн байдлыг даван туулах эрч хүч, урам зоригыг өгсөн нь дамжиггүй юм.