Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр “Оюутан-цэрэг 2022′ сургалтын үед Оюутан цэргүүдийг ар гэртэй уулзуулах уулзалтыг Шархад хээрийн сургалтын төвд зохион байгууллаа. Уулзалтаар ойролцоогоор 1500 орчим эцэг, эх ар гэрийн төлөөлөл ирсэн бөгөөд авъяаслаг дайчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг ээж, аавуудад үзүүлж сонирхууллаа
Уулзалтын үеэр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал бригадын генерал П.Жаргалан, Монгол Улсын ардын багш, оюутан цэргийг санаачлагч бэлтгэл хурандаа Г.Мягмаржав нар хүрэлцэн ирж цэргийн алба хаагчдын ар гэртэй уулзаж сургалтын талаарх санал сэтгэгдлыг сонслоо.