“ОЮУТАН ЦЭРЭГ-2024” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ҮБХИС-ийн Шар хад хээрийн сургалтын төвийг түшиглэн явагдаж буй Оюутан цэрэг-2024 цэргийн мэргэжил олгох сургалтын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа.
Тус нээлттэй өдөрлөгт ЗХЖШ-ийн Сургалт бэлтгэлийн газрын тасгийн дарга хурандаа Н.Батсайхан, ҮБХИС-ийн захирал, профессор бригадын генерал П.Жаргалан, ҮБХИС-ийн сургалтын албаны дарга хурандаа Д.Энх-Амгалан, Оюутан цэрэг хөтөлбөрийг санаачлагч, Монгол Улсын ардын багш, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, ЗХЖШ болон ҮБХИС-ийн удирдлага, алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээг нээж сургалтын төвийн захирал хурандаа Д.Пүрэвсайхан оюутан цэргүүд та бүхэн маань эрдэм мэдлэгтээ шамдан суралцаж, эх орон, зэвсэгт хүчнээрээ бахархан, сурсан мэдлэгтээ эзэн нь байж оюутан цэрэг гэх энэ албаар эзэмшсэн мэргэжлийнхээ эзэд нь байхыг захихын зэрэгцээ албаа бахдал дүүрэн амжилттай хаахыг хүслээ.
Мөн эцэг эхийн төлөөлөл арга хэмжээнд идэвхтэй оролцож алба хаагчдын ахуй амьдрал, байр орон сууц, орчин нөхцөлтэй танилцахын зэрэгцээ хөвгүүдийнхээ ар гэрийнхэндээ зориулан бэлтгэсэн бүрэн хэмжээний урлагийн тоглолтыг үзэж сонирхсон юм.
Уг арга хэмжээ нь ард иргэдэд цэрэг, эх оронч үзлийг суулгах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ болсон юм.