Сургалтын хэлтэс
ЗОРИЛГО:
ҮБХИС-ийн Сургалтын хэлтэс нь мэргэжлийн болон диплом, дээд боловсролын бакалаврын зэрэг олгох сургалтын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлага,зохион байгуулалтаар хангах.
ТҮҮХЭН ЗАМНАЛ:
ҮБХИС-ийн Сургалтын хэлтэс нь 1921 оноос өнөөг хүртлэх түүхэн цаг үеүүдэд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа дараах нэршилтэй байв.
- 1921 – 1923 онд Штаб;
- 1923 – 1948 онд Сурах анги;
- 1948 – 1978 онд Сурах хэлтэс;
- 1978 – 1989 онд Сургалтын хэлтэс;
- 1989 – 1996 онд Сургалтын алба;
- 1996 – 2015 онд Сургалтын бодлого, зохицуулалтын алба;
- 2015 – 2017 онд Боловсрол, сургалтын хэлтэс;
- 2017 оноос Сургалтын хэлтэс.
ҮНДСЭН ҮҮРЭГ:
Сургалтын хэлтэс нь: Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирлын чиг үүргээ хэрэгжүүлэхэд өдөр тутмын дэмжлэг үзүүлж дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
- Боловсролын тухай хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, их сургуулийн боловсрол, сургалтын тогтолцоог тодорхойлох, бодлого, төлөвлөлт, удирдлага, хяналт, үр дүнг тооцох;
- Их сургуулийн мэргэжлийн болон диплом, бакалаврын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх, хөтөлбөрийн болон ҮБХИС-ийн магадлан итгэмжлэлийг хийлгэх;
- ҮБХИС-ийн багш, оюутны хөгжлийн бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх, багц үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх, боловсролын чанарын удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх;
- Гадаад болон дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүдтэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх;
- Сургалтын орчин, нөхцлийг бүрдүүлэх, санал боловсруулах, боловсрол, сургалтын ажил, үйлчилгээнд олон улсын тэргүүн туршлагыг судлаж нутагшуулах ажлыг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх,
- Харьяаллын сургуулиудын сургалтын алба болон бүтцийн бие даасан төвүүдийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гүйцэтгэлийн үр дүнг тооцох;
- Боловсрол, сургалтын үйл ажиллагааны чиглэлээр удирдах байгууллагуудтай хамтран ажиллах, уялдаа холбоог хангах, тайлан болон мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;