СУРЛАГА, ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ МАНЛАЙЛСАН ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО

ҮБХИС-ийн удирдлага, хамт олон 2021 онд ажил үйлс, сурлага хөдөлмөр, амжилт бүтээлээрээ манлайлан ажилласан офицер, ахлагч, сонсогч, оюутан, сурагч, ажилтан алба хаагчдаа шалгаруулж, тэднийхээ шагналыг өнөөдөр тус их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан гардууллаа.

    2021 он бол батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд тэгш ойнууд давхардсан онцлог жил болж өнгөрч байна. Тус их сургуулийн эрдмийн хамт олны хувьд ч мөн түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
     Оны шилдгүүдэд шагнал гардуулах үеэр тус сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан хэлсэн үгэндээ, “Сүүлийн хоёр жилд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үе байсан хэдий ч манай их сургуулийн сургалтын үйл ажиллагаа тасралтгүй явагдсаар ирсэн.Энэ нь манай сургуулийн эрдмийн хамт олон та бүхний ажил мэргэжилдээ үр бүтээлтэй ажиллаж, суралцагчид нь идэвхи санаачлагатай суралцаж ирсний үр дүн гэж бодож байна. Энэ жил түүхэн олон тэгш ой тохиож, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ар талын зохион байгуулалтын ажлуудад болон их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, өдөр тутмын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд оройлон ажилласан нийт хамт олондоо талархал илэрхийлэхийн ялдамд энэ жил манлайлж ажилласан тэргүүлэгчдэдээ баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье’ хэмээн хэлсэн юм.
Энэ жилийн “Оны тэргүүний менежер’-ээр Ар талын хэлтсийн дарга, хурандаа Ж.Давааноров, “Оны тэргүүний офицер’-оор Ар талын хэлтсийн техник материал хангалтын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Одсүрэн, “Оны тэргүүний ахлагч’-аар Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны төлөвлөлтийн офицер, сургагч ахлагч Л.Мөнх-Эрдэнэ, Ар талын хэлтсийн Хангалт үйлчилгээний албаны Оюутан, сонсогч цайны газрын тогооч К.Дэлгэрчимэг нар оны аварга шалгаруулах номинацид тэргүүн байрт тодорч, өргөмжлөл 1.000.000 төгрөгийн хамтаар шагнуулав. Харин дэд байранд Эрдэм шинжилгээ, инновацын хэлтсийн Эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Булгантөгс, Ар талын хэлтсийн Авто тээврийн тусгай ротын засварын тасгийн дарга, засварын техникч, сургагч ахлагч Л.Ганбат, Цэргийн хөгжмийн коллежийн бичиг хэрэг хөтлөгч, оператор П.Дэлгэрцэцэг нар шалгарч өргөмжлөл, үндсэн цалинг 3 сар 20 хувиар шагнуулсан бол Сургалтын хэлтсийн Боловсрол, сургалтын хөтөлбөр, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа П.Дашдорж, Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвийн зааварлагч, сургагч ахлагч Б.Нямдорж, Аюулгүй байдлын дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны төлөвлөлтийн мэргэжилтэн Ц.Цэцэгмаа нар үндсэн цалинг 2 сар 20 хувиар тус тус сайшаагдан шагнагдлаа.
Мөн “Оны тэргүүний сонсогч, оюутан, сурагч’-аар 1 дүгээр байрт Цэргийн хөгжмийн коллежийн сонсогч Х.Соёл-Эрдэнэ, Аюулгүй байдлын дээд сургуулийн Математик, мэдээллийн технологийн тэнхимийн оюутан Ч.Энхбаатар, Тэмүүжин өрлөг сургуулийн 12 б ангийн сурагч Э.Баасансүрэн нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Энэ өдөр их сургуулийн шилдгүүдэд шагнал гардуулахын хамт Батлан хамгаалах яамны 110 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг салбарын шагналаар шагнав.Батлан хамгаалах яамны “Хүндэт жуух бичиг’-ээр ЦНДС-ийн ЕЦТ-ийн багш, хошууч Д Ганхөлөг, Сонсогчийн батальоны ротын захирагч, хошууч Х.Пүрэвхүү, Гадаад хэлний сургалтын төвийн профессор Д.Болд, “Дайчин алдар I’ медалиар АБДС-ийн захирал, хурандаа Э.Нацагдорж, Ар талын хэлтсийн Материал хангалтын мэргэжилтэн, хошууч Э.Дарханбаатар, ЦНДС-ийн ЦХКАБТ-ийн ахлах багш, хошууч Л.Одмаа, Сонсогчийн батальоны дамжааны багш, сургагч ахлагч Б.Балжинням, “Дайчин алдар II’ медалиар Сонсогчийн батальоны захирагч, хошууч Д.Баттөр, Ар талын хэлтсийн Материал хангалтын мэргэжилтэн, ахмад Б.Мэндсайхан, “Дайчин алдар III’ медалиар БХМСҮТ-ийн сургагч багш, ахлах ахлагч А.Сэр-Оддамба, “Эх орны төлөө II’ хүндэт тэмдгээр ЭШИХ-ийн Эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Булгантөгс, Архивын ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг’-ээр ЗУХ-ийн МАБНТ-ийн Архивын мэргэжилтэн Д Амарбаясгалан нар салбарын шагналаар шагнууллаа.