С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙН ГОЛ ЦӨМ НЬ БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллахаар болж,  Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авсан билээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт  БХЯ, Харьяа байгууллагуудын үйл ажиллагаа, нийт бие бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагчидтай уулзаж танилцаж байна.

 

Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт

 

Боловсрол:

  • 1982-1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр сургууль
  • 1997-1999 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэг
  • 2002-2005 онд Нидерланд Улсын Маастриктын Их сургуулийг Бизнесийн удирдлага магистрын зэрэг
  • 2014 онд МУИС-ийн ХЗС-ийг эрх зүйч мэргэжлээр
  • 2016 онд МУИС-ийн ХЗС-ийн магистрын зэрэг хамгаалсан

Ажлын туршлага:

  • 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн Ерөнхий менежер
  • 2000-2006 онд “Нью прогресс” ХХК-ийн Ерөнхий захирал
  • 2006-2008 онд “Нью прогресс” ХХК групийн ТУЗ-ийн дарга
  • 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2013 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга
  • 2013-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
  • 2016-2017 онд ХЗДХ-ийн сайд
  • 2019-2020 онд УИХ-ын ТББХ-ны дарга
  • 2020-2022 онд УИХ-ын ХЗБХ-ны дарга
  • 2022-2024 Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд
  • 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.

Бүтээлийн жагсаалт:

  • Нордик загвар
  • Капитализмын тухай танд хэлдэггүй 23 зүйл
  • Улс орнуудын өрсөлдөөн

Шагнал:

  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан
  • 2005 онд Монголын үндэсний олимпын хорооны “Алтан од” одон
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2008 онд Алтан гадас одон
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2021 онд Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль

Гадаад хэлний мэдлэг:

Англи хэл