ТАЛАРХАЛ

2022.02.15-ны өдөр Нийслэлийн Тэргүүний ЕБ-ын “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар нь гачууртын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаад асаж буй галыг унтраасан баатарлаг хийгээд хүмүүнлэг үйлсийн эзэн болсон байна. Монгол цэргийн сүр хүч, эх оронч үзэл төлөвшлийн тод илэрхийлэл, ирээдүйн офицеруудын залгамж халааг нийгэмд бэлтгэдэг Нийслэлийн Тэргүүний ЕБ-ын “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн Г. Үүрцайх багштай 9а ангийн сурагч Д.Хүчитбаатартаа сургуулийнхаа нийт сурагчид, ажилтан албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье.

Нийслэлийн Тэргүүний ЕБ-ын “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн захиргаа