ТАНЫ ЭРХ, ТАНЫ ОРОЛЦОО: “ӨНӨӨДРИЙГ МАРГААШИЙН БАХАРХАЛ БОЛГОЁ’

Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас “Авлигатай тэмцэх газар”-ын Урьдчилан сэргийлэх, Соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Н.Батчулуун, М.Жамъянчойжил нартай хамтран ТАНЫ ЭРХ, ТАНЫ ОРОЛЦОО: “ӨНӨӨДРИЙГ МАРГААШИЙН БАХАРХАЛ БОЛГОЁ” соён гэгээрүүлэх өдөрлөгийг 2022 оны 10 сарын 13-ны өдөр тус сургуулийн харьяа “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн 60 гаруй багш, ажилтан, алба хаагч, 500 гаруй 7-12 дугаар ангийн сурагчдыг хамруулан, тэднийг чөлөөт цагаа үр дүнтэй, бүтээлч өнгөрүүлэх, шударга байдал, ёс зүй, ёс суртахууны талаар мэдлэгтэй болох, шударга ёсны талаарх үзэл бодлоо илэрхийлэх боломж олгох, авлигын эсрэг дуу хоолойг сонсох, санал санаачилгыг дэмжих түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж ажиллалаа.