“ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ” СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧДЫН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЛОО

Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” сургуулийн төгсөх ангийн сурагчдын “Эрдмийн баяр”-ын арга хэмжээ өнөөдөр ҮБХИС-ийн жагсаалын талбайд боллоо.
Энэ онд тус сургуулийн 9 дэх удаагийн төгсөлтөөр 83 сурагч амжилттай төгсөж байна.
Тус арга хэмжээг нээж Нийслэлийн ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” сургуулийн захирал дэд хурандаа Т.Амартогтох сурагч нартаа амжилт хүслээ.
Мөн нийт төгсөгчдийг төлөөлж 12а ангийн сурагч Д.Бат-Эрдэнэ “Тэмүүжин Өрлөг” сургуулийг төгсөж буй сэтгэлийн үгээ эрхэм багш нар, анд найзууддаа хэллээ.
“Эрдмийн баяр”-ийн арга хэмжээнд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал бригадын генерал С.Дашзэвэг, БЗД-ийн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын дарга н.Бямбажаргал болон нийт төгсөгчдийн ар гэрийн төлөөл оролцлоо.
“Тэмүүжин Өрлөг” сургууль нь 14 дах жилдээ сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд Монголдоо цор ганцхан Цэргийн төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургууль юм.
Нийт төгсөгч нартаа халуун баяр хүргэж, амжилт хүсье.