Нийслэлийн Тэргүүний Ерөнхий Боловсролын “Тэмүүжин Өрлөг” сургууль сургалтын орчин нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд спорт заалны засварын ажил болон газарзүйн хичээлийн орчин үеийн тохижилт бүхий жишиг кабинетийг ашиглалтад оруулаад байна. Тэгвэл өнөөдөр буюу 2022 оны 3-р сарын 30-ны өдөр спорт заалны болон газарзүйн кабинетийн албан ёсны нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга С.Ванчинхүү, БЗД-ийн ЗДТГ-ын Цахим хөгжил, төрийн үйлчилгээ хариуцсан Засаг даргын орлогч Г.Золзаяа, ҮБХИС-ийн захирал, Бригадын генерал П.Жаргалан, БЗД-ийн Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат нар оролцлоо.