“ХАКАТОН-2024” ТЭМЦЭЭНИЙ ШИЛГҮҮД ТОДОРЛОО

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Нийслэл бизнес, Инновацын газар хамтран “Шинэлэг санаа, инновацлаг шийдэл” уриатай “Хакатон-2024” тэмцээнийг “Нийслэл Улаанбаатарын хотын замын түгжрэлийг бууруулах нь” сэдвээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 27-ны өдрүүдэд хүртэл 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж шагналын эзэд тодорлоо.
Тэмцээнд ҮБХИС-ийн 132 суралцагч, 16 багшаас бүрдсэн 24 баг Нийслэлийн замын түгжрэлийн суурь шалтгааныг нарийвчлан судалж, шийдвэрлэх төсөл боловсруулан өрсөлдөж, хамтран суралцаж мэдлэг бүтээлээ. Төслүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцлийг сайжруулахад тээврийн хэрэгслийн жолооч ба замын хөдөлгөөнд оролцогчдын соёлч хандлагыг нэмэгдүүлэх, технологийг шинэчлэлийг тусгах, хиймэл оюун бүхий системүүдийг ашиглах, инженерийн байгууламжуудын өртөг зардлыг бууруулах, төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын олон талт хамтын ажиллагааны ач холбогдлыг тодруулжээ.
“Хакатон-2024” тэмцээнд:
1. “Аргаяа” баг, “Офицеруудын ордны аюулгүй тойрог замд тойрог хэлбэрийн гүүрэн гарц барих нь”;
2. “ALPHA” баг “DUMUN”;
3. ШИНЭ ЗАМ ГАРГАГЧИД баг “CARPOOL”;
4. “MNDU TEAM” баг “Double D Ulaanbaatar /multilevel car parking/”;
5. “GOLD” баг “Дөрвөн замын уулзварт ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэх нь”;
6. “ЗЕВС” баг “GREEN ROAD” байрт тус тус шалгарлаа.
Тэмцээний үеэр Стартап Маркетинг Спейс ХХК “Everything is entrepreneur” сэдвээр, Өнгө нэм ТББ, Балансед ворк, Гарааны хос хас технологи, Гарааны юникүе повер теч, Гарааны эдүкейшн зоне технологи ХХК-иудаас “Гарааны бизнесийн амжилтын түүх” сэдвээр тэмцээнд оролцогчдод үнэт зүйлд суурилсан баялаг, инновац бүтээх аргачлал, шинэ “KNOW HOW”, өөрдсийн гарааны бизнесийн амжилт, ололт сургамж, брэнд хөгжүүлэлтийн талаар сургалт явууллаа. Мөн ҮБХИС-ийн багш судлаачдын бүтээлийн ба Намоон, Индэрт кашмер, Чулуут тул, Зохис, Бүүвэй, Цэлмэг урлан, CHIPMO, Тэрэм, INMO engineering, Maris, Creativision, Metaforce, Uptech, Balanced work зэрэг брэнд болон аж ахуй нэгжүүдийн инновац шингэсэн шинэ бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээ, инновацын хэлтэс