ХОГГҮЙ ХОТ-ЦЭВЭР ЦЭМЦГЭР МОНГОЛЫН ТӨЛӨӨ

Эх дэлхий бол бидний цорын ганц орон гэр.Эх дэлхийгээ хайрлаж, хамгаалах нь хүн төрөлхтөний үүрэг.Иймд эх дэлхийгээ хайрлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, байгаль орчноо сэргээх, хамгаалахад иргэн, байгууллага бүрийн оролцоо нэн чухал билээ.Иймд хүн бүр байгаль дэлхийгээ аварч, хамгаалахын төлөө чадах бүхнээ л хийхгүй бол ус ундарга, ой мод, цэвэр агаар гэж үгүй болоход ойрхон байна.

Тиймээс ч ҮБХИС-ийн 500 гаруй сонсогч, оюутнууд “ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН, ХАМГААЛЪЯ’ ажлын хүрээнд Туул гол доторхи болон голын дагуух хогийг цэвэрлэж Туул голыг цэвэр цэмцгэр байлгах үйлст хувь нэмрээ оруулсан юм.Сонсогч, оюутнууд маань энэ үйл ажиллагаагаараа дамжуулан олон нийтийг байгаль дэлхийгээ хайрлаж, хог хаяхгүй байхыг уриалжээ.